Шувууны аж ахуйд алдагдсан шингэн азот зургаан хүний аминд хүрэв

   АНУ-ын Жоржиа мужийн шувууны аж ахуйд шингэн азот алдагдсаны улмаас зургаан хүн нас барж, хэд хэдэн хүн хорджээ. Энэ харамсалтай явдал Гейнсвилл хотын Prime Pak Foods-ын байранд гарсан аж. "Atlanta Journal Constotution"-ы мэдээлснээр хордсон арван хүнийг эмнэлэгт хүргэснээс гурвынх нь бие хүнд байна. Доод тал нь 130 хүнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар ойролцоох сүм рүү нүүлгэн шилжүүлсэн төдийгүй шувууны аж ахуйд онцгой байдлынхан ажиллаж буй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ