Хамгийн баян мексик эр коронавирусээр халдварлажээ
Хамгийн баян мексик эр Карлос Слим коронавирусийн халдвар авч, эмнэлэгт хүргэгдэв. Энэ тухай бизнесмений хэвлэлийн төлөөлөгч Артуро Элиасын мэдээллээс эш татаж "Ройтерс" агентлаг мэдээллээ. Түүний хэлсэнчлэн К.Слим өөрийгөө "маш сайн" мэдэрдэг бөгөөд нэгдүгээр сарын 26-нд коронавирусийн шинж мэдэгдэж эхэлсэн гэнэ. Эмч нар эмчилгээний үеэр хяналт тавьж байхын тулд түүнийг эмнэлэгт хэвтүүлсэн аж. "Форбс" сэтгүүлд бичсэнээр тэрээр барилга байгууламж, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний олборлолтын хувьцаа эзэмшдэг төдийгүй гэр бүлийнхээ хамтаар Латин Америкийн хамгийн том харилцаа холбооны оператор компанийг удирддаг юм.
2010 онд дэлхийн хамгийн баян хүнээр тодорч, гурван жилийн дараа Билл Гейтст ороо алдсан тэрбээр нэгдүгээр сарын 28-нд 81 нас хүрэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ