Зургаан хүний аминд өсвөр насны хүүхдийг сэжиглэж байна
АНУ-ын Индианаполис хотын хууль сахиулагчид өсвөр насны хүүхдийг таван хүн хөнөөсөн хэрэгт сэжиглэн баривчлав. Энэ талаар хотын цагдаагийн газрын мэдэгдлээс эш татсан хэвлэл мэдээллийнхэн дор нь мэдээллээ. Галт зэвсгийн золиос болсон таван хүний нэг нь бие давхар бүсгүй байсныг онцолсон хотын цагдаагийн газрын дарга Рэндал Тейлор "Бид өчигдөр энэ жигшүүрт хэргийн хариуд түргэн шударга ёсыг амалсан. Өнөөдөр тэрнийгээ биелүүллээ" гэж мэдэгджээ. Түүнчлэн сэжигтэнг тав биш зургаан хүний аминд хүрсэн гэж үзэх үндэслэл бий гэнэ. Учир нь хохирогчдын нэг нь бие давхар бүсгүй байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ