С.Ганбаатар гишүүнд өлсгөлөнгөө зогсоох тухай мэдэгдэл хүргүүллээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдсэнтэй холбогдуулан Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газраас энэхүү үйл ажиллагааг зогсоох тухай албан мэдэгдлийг хүргүүлжээ.

С.Ганбаатарын гаргаж буй энэхүү үйлдэл, үйл ажиллагаа нь Монгол Улсын “Жагсаал цуглаан хийх журмын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу бүртгүүлэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулах, мөн түүнчлэн дэлхий нийтэд тархаж байгаа коронавируст /КОВИД-19/ халдварт цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргаас гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/25 дугаартай захирамжийг зөрчиж байна хэмээн цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ.

Иймд ЦЕГ-аас "Иргэдийг  хуулиа дээдэлж, цар тахлын үед хүн ихээр цугларсан газарт очихгүй байх, амны хаалтаа тогтмол зүүж хууль бус жагсаал цуглаанд оролцохгүй байхыг анхааруулж байна" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ