Корона вирусын халдвар авбал дараах шинж тэмдэг илэрнэ

. Шинж тэмдэг халдвар авсанаас хойш гурав дахь өдрөөс эхлэн гарч ирдэг (вирусын шинж тэмдэг) ​​​​​​​ Халдвар хэрхэн дамждаг вэ? 
 Халдвартай хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар 
Бохир гар, эд зүйлсээр дамжих замаар 
Ямар шинж тэмдэг илрэх вэ?  
Халуурах – 88% 
Хуурай ханиалгах – 68% 
Ядарч сульдах – 38% 
Цэр гарах – 33% 
Амьсгал давчдах – 19% 
Булчин өвдөх – 15% 
Хоолой өвдөх – 14% 
Толгой өвдөх – 14% 
Бөөлжих-5% 
Хамар битүүрэх-5% 
Гүйлгэх-4% 
Нус гоожих нь өвчний шинж тэмдэг биш гэж үзэж байна.  Хэн илүү өвчилж байна вэ?  Бүх насны хүүхэд өвчилж байна. Өндөр настан, архаг хууч өвчтэй, ялангуяа зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихэсдэг хүмүүс хүндрэх тохиолдол их байна. 
 Коронавируст халдвар хаанаас үүсэлтэй вэ?  n-CoV нь сарьсан багваахайн коронавирустэй 96%, панголины коронавирустэй 86-92% ижил байгааг тогтоожээ. 
 Эпидеми (дэгдэлт) гэж юу вэ?  
Халдварт өвчин тухайн улс оронд голомтолж, хүн амын дунд өргөн хүрээгээр тархахыг хэлнэ.  
Пандеми (цар тахал) гэж юу вэ?  
Халдварт өвчин дэлхийн ихэнх улс оронд олон хүнийг хамран өргөн хүрээгээр тархахыг хэлнэ. 
 Коронавируст халдвараас хэрхэн сэргийлэх вэ?  
Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх 
Давс, нимбэг, содтай бүлээн усаар ам, хоолойг зайлах 
Аяга, халбагаа халуун усаар сайтар угаах 
Гараа сайтар савандаж угаах 
Нүд, ам, хамартаа гар хүрэхгүй байх 
Амны хаалт зүүх Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх 
Гадуур явахдаа бээлий өмсөх 
Олон хүн цугларсан газраар явахгүй байх 
Бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийх 
Сайн унтаж амрах Тайван стрессгүй байх 
Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх 
1-5 давхарт цахилгаан шат ашиглахгүй байх 
Шүлсээ хаяхгүй байх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ