УИХ чуулганы нэгдсэн хуралдаанаа хойшлууллаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байлаа.

  • Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Чуулганы хуралдааны ирц бүрдсэн ч үүсэн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хурлаа хойшлуулах шаардлагатай болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэнээр хурал завсарлалаа. Тэрээр УИХ дахь намын бүлэг, түүнчлэн Байнгын хороод хуралдах шаардлагатай болсон тул чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааныг завсарлуулж байна" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ