МАН-ын бүлэг: Засгийн газрын огцрох саналыг дэмжлээ
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.01.21/ хуралдав. Хуралдаанаар Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцрох тухай Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гаргасан саналыг хэлэлцээд дэмжсэн байна.
Өнөөдөр өглөө Засгийн газрын ээлжит бус хурал болсон. Уг хурлаар Засгийн газрын хоёр сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцсэн ч хүнд цаг үед ачааг нь үүрч явсан хоёр сайдаа огцруулж байснаас бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон нь дээр гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзжээ. Ингээд уг саналаа МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулж, Удирдах зөвлөл дэмжсэн байна. Харин уг асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцээд дэмжсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ