МАН-ын Удирдах зөвлөл сайд нарыг чөлөөлөх, нэр дэвшүүлэх асуудлаар хуралдаж байна
Монгол Ардын Намын Удирдах зөвлөл 11:00 цагаас хуралдаж эхэлжээ. Хуралдаанаар Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг чөлөөлөх болон дараагийн сайд нарыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна.
Өргөө амаржих газарт төрсөн, шинэ коронавирусийн халдавар авсан эхийг ХӨСҮТ уруу шилжүүлэхдээ хүнлэг бус хандсан гэх шалтгаанаас үүдэн УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар өчигдөр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайдад өгсөн.
Засгийн газар өнөөдөр өглөө ээлжит бусаар хуралдсан бол үргэлжлүүлэн МАН-ын УЗ хуралдаж байгаа юм. Хуульд зааснаар чөлөөлөх болон дараагийн сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хамтад нь хэлэлцэх ёстой юм байна.
Өчигдөр иргэд талбайд тайван жагсаал хийсний дараа дээрх хоёр сайд чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн бол өнөөдөр Эрүүл мэндийн сайдыг үлдээ хэмээн эрүүл мэндийн салбарын төлөөлөл жагсаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ