АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Ж.Байден тангараг өргөлөө

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жозеф Байден Капитолын ордны өмнө тангараг өргөлөө.


Тэрбээр уламжлал ёсоор библи судар дээр зүүн гараа тавиад “Бага Жозеф Робинет Байден би АНУ-ын Ерөнхийлөгчийн үүргийг  чин шударгаар гүйцэтгэж, АНУ-ын Үндсэн хуулийг дээдэлж, сахин хамгаалахын төлөө өөрийн бүх хүч чадлыг дайчлахаа тангараглаж байна. Бурхан надад туслах болтугай!" гэж хэллээ.


“Миний талархлыг хүлээж авна уу, ноён ерөнхийлөгч өө” хэмээн түүний тангараг өргөх ёслолыг удирдсан АНУ-ын Дээд шүүхийн дарга Жон Робертс мэдэгдсэн байна.


Ж.Байден гэр бүлд нь 127 жилийн турш хадгалагдан ирсэн библи дээр гараа тавин тангараг өргөсөн байна.


Тангараг өргөх ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, бага Жорж Буш, Барак Обама, Дэд Ерөнхийлөгч асан Майкл Пенс нар хүрэлцэн иржээ. Уламжлалыг зөрчиж Доналд Трамп ёслолд оролцоогүй юм. 

Biden described a nation capable of overcoming daunting odds and seemingly incontrovertible divisions.

Live: Inauguration Day news updates, Jan. 20: Joe Biden and Kamala Harris  sworn in as president and vice president | The Seattle Times


Joe Biden swearing in today Biden 46th US President Washington DC | World  News – India TV


George W Bush, Nancy Pelosi and the Obamas arrive for the inauguration.Joe Biden sworn in as 46th president, pleads with Americans to 'end this  uncivil war'

СЭТГЭГДЭЛ БИЧИХ