ШУУРХАЙ: Ерөнхий сайд шийдвэрээ 19.00 цагт олон нийтэд зарлана

"Өргөө" амаржих газарт амаржсан эхийг дөнгөж төрсөн нярайн хамт ХӨСҮТ-д хүргэхээр авч явахдаа нимгэн халаад, гэрийн шаахайтай эмнэлгээс гаргасан үйл явдал өчигдөр болж, олныг цочирдолд оруулсан.
Үүнийг эсэргүүцсэн, хариуцлага шаардсан иргэд өнөөдөр нийслэл хотын төв талбайд эсэргүүцлээ илэрхийлж байна. 
 
Уг асуудалтай холбогдуулан шат шатны ажил хариуцсан албан тушаалтан, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцох шаардлагыг хүргүүлээд байсан. Тэгвэл яг одоо Ерөнхий сайдын хурал Төрийн ордонд болж байна. 

Уг хурлаар хэнд, ямар хариуцлага тооцох талаар хэлэлцэж байгаа бөгөөд цаашид яаралтай авах арга хэмжээг мөн зөвлөлдж байгаа юм байна. Ерөнхий сайд У. Хүрэлсүх энэ үеэр бүх шатны ажил хариуцсан хүмүүст хариуцлага тооцохоо илэрхийлсэн байна.

Хурлын шийдвэрийг 19 цагаас олон нийтэд зарлах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ