2021 оны тренд 6 үс тайралт
Тэгш хуваалттай чёлк
Карантинд гэртээ суухдаа бид өөрсдөө үсчин болохоор шийдэн хамгийн түрүүнд чёлкоо тайрсан. Гэтэл карантин ч суларч, чёлкоосоо ч залхаж эхэлсэн энэ 2021 онд бүгд л тэрхүү чёлкоо ургуулан хоёр тийш нь самнаж байна. Үүнийг дизайнерууд ч шинэ цуглуулгууддаа тусгасан байгаа.
Хөшиг мэт чёлк
Гол хэсгээрээ богино атлаа хоёр хажуу хэсгээрээ урт чёлк нь хүн бүрт зохидог давуу талтайгаас гадна хангалттай урт тул залхсан үедээ хойш нь боож, эсвэл чихнийхээ араар хийх боломжтой байдаг. Мөн ийм чёлкийг хайчаар ороох, өвөрмөц өнгөөр будах, тэгш эсвэл далий хуваах гээд олон янзаар загварчлах боломжтой билээ.
"Mullet" болон "Shag" тайралтууд
1980-аад оны"mullet" хэмээн нэрлэгддэг урд болон хажуу хэсгүүдээрээ богино, ард хэсгээрээ урт тайралт нь энэ онд дахин моданд орсон төдийгүй тухайн үеийн бас нэгэн тренд тайралт болох "shag" хэмээх шингэлсэн үзүүртэй, толгойн орой хэсгээс эхлэн шаталсан, сэгсгэр, рок-н-ролл аястай тайралтын хамт хийгддэг болжээ. Үсчид энэ хоёр тайралтыг хослуулан илүү үзэсгэлэнтэй, шинэчилсэн хувилбарыг танилцуулсан байгаа.
Тэгш бус хэмтэй боб
Сонгодог боб тайралттай харьцуулбал үсийг далий хуваан тэгш бус хэмтэй тайрдаг боб хувилбар нь илүү универсал, хүн бүрт зохидог юм. Ийм тайралт нь шингэн үсийг өтгөн харагдуулж, өтгөн үсийг илүү гялалзсан болгож, буржгар үсний бүтцийг илүү тодотгож өгдөг гээд маш олон давуу талтай.
Хуссан үс
Хөл хорионд орсныг далимдуулан олон эмэгтэй үсээ илүү эрүүл болгох үүднээс хусахаар шийдсэн байгаа. Үс ч эрүүл болно, үсчин ч ойрын хугацаанд орох шаардлагагүй байна, арчлахад ч хялбар гээд ер нь л их амар шийдэл шүү дээ. Харин одоо хуссан үс хүмүүст улам бүр л таалагдах болж, энэ нь шинэ тренд үүсгээд байна.
Хайхрамжгүй пикси
Үсээ хусахад хараахан зориг хүрэхгүй байгаа ч бүр богино болгох зоригтой нэгэн нь пикси тайралтыг сонгож байгаа. Гэхдээ сонгодог пикси биш харин орчин үеийн, хайхрамжгүй пикси үсийг онцолж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ