Д.Трампын хаягийг You Tube долоо хоног хаана
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын хаягийг You Tube дор хаяж долоо хоног хаахаар болов. "Гэхдээ хязгаарлалтыг сунгаж магадгүй" гэж тус компанийн эрх мэдэл бүхий эх сурвалж CNN телевизэд мэдээллээ. Хэвлэлийн төлөөлөгчийнх нь мэдээлснээр "хүчирхийллийг өдөөсөн" тул түүний саяхан байрлуулсан видеог хассан төдийгүй ноён ерөнхийлөгч долоо хоногийн турш шинэ видео байрлуулах, шууд нэвтрүүлэг хийх боломжгүй болжээ. Хязгаарлалтын хугацааг сунгах эсэхийг долоо хоногийн дараа шийдэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ