Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох эцсийн шатны шүүх хурлыг нэгдүгээр сарын 15-ныг хүртэл хойшлуулжээ
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох хэргийг 2021 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарласан.
Шүүгдэгч Д.Түвшинжаргалын өмгөөлөгч Б.Мөнхбат нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд шүүх хуралдааныг 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулахаар шийдвэрлэв гэж Улсын дээд шүүхээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ