Д.Трампын машиныг дуудлага худалдаагаар зарна
Удахгүй Цагаан ордонг орхих гэж буй АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трампын машиныг дуудлага худалдаагаар зарах гэнэ. Дуудлага худалдааны "Mecum Auctions" компанийн сайтад "Ерөнхийлөгч Дональд Трампын Ferrari F430 машиныг худалдаж авсан хүн төрийн тэргүүний гарын үсгийг хавсаргасан баримт бичгийн хуулбарын хамт авах болно" гэж мэдэгдэв. 11 мянга гаруй км зам туулса энэ машины үнэ 400-500 мянган доллар аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ