Үндэсний гвардийн 1000 дайчинг Вашингтон руу илгээнэ
Нью-Йоркын амбан захирагч Эндрю Куомо засгийн эрхийг тайван замаар шилжүүлэхэд туслах зорилгоор Үндэсний гвардийн 1000 дайчинг Нью-Йорк руу илгээхээр шийджээ. Өчигдөр буюу лхагва гарагт одоогийн ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжиж жагсахаар цугларагсад Конгрессийн байр луу дайрч, өнгөрсөн сонгуулийн үр дүнг батлах ёстой байсан уулзалтыг тасалдуулсан аж. Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байденг сүүлчийн санал хураалтын дүнгээр сонгогдсон ерөнхийлөгч гэж үздэг ч Дональд Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ