Кыргызстаны шилдэг бөхчүүдийн нэг У.Жолдошбеков хуримлалаа
Кыргызстаны чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин Улукбек Жолдошбеков энэ сарын 3-нд Бишкек хотын нэгэн цайллагын газар хуримаа хийв. Сүйт бүсгүй Мунара Жуманазарова нь Азийн аварга Мээрим Жуманазаровагийн эгч бөгөөд нөхөртэйгээ чацуу 23 настай. Тэдэнд Кыргызстаны чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Руслан Мажинов, сонгомол бөхийн ахлах дасгалжуулагч Азат Эркинбаев, эмэгтэй бөхийн ахлах дасгалжуулагч Нурбек Изабеков, "Бээжин-2008" олимпын мөнгөн медальт Канат Бегалиев, тус улсын бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, ШШГЕГ-ын экс дарга Мелис Турганбаев нар баяр хүргэсэн байна. Хуримд шигшээ багийн бөхчүүдээс гадна хэвлэл мэдээллийнхээ уригдсан аж.
Токиогийн олимпоос медаль хүртэх гол найдваруудын нэг Улукбек Жолдошбеков 61 кг-д барилддаг ба 2019 онд 23 хүртэлх насныхны дэлхийн аварга болж, ноднин Энэтхэгийн нийслэл Шинэ Делид зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлжээ. Өмнөх оны сүүлчээр түүнийг нэг өрөө байраар шагнасан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ