НҮБ-ын дипломатч гэртээ нас барсан байдалтайгаар олджээ
НҮБ-ын дипломатч Манхэттен дэх гэртээ нас барсан байдалтайгаар олдсон тухай "Нью-Йорк пост" мэдээлэв. Харин цагдаагийн байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр уг дипломатч 38 настай бүсгүй байсан гэнэ. Тус сонины мэдээлснээс үзвэл хууль сахиулах байгууллагынхан одоогоор хүн амины хэрэг гэж үзэхгүй байгаа аж. Бүсгүйн үхлийн шалтгааныг тогтоохоор шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийх болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ