Сүмд нэг хүний аминд хүрэв
АНУ-ын Техас мужийн Уйнон хотын нэгэн сүмд халдлага гарсны улмаас нэг хүн алуулж, хэд хэдэн хүн шархаджээ. ABC телевизийн мэдээлснээр ням гарагийн өглөө болсон эл явдлын хохирогч нь санваартан болсон аж. Гэмт этгээд авч явсан буугаараа ламыг буудсан төдийгүй дор хаяж хоёр хүн шархадсан гэнэ. Цагдаа нар сэжигтэнг саатуулсан ба Техас мужийн амбан захирагч Грег Эбботт талийгаачийн ар гэрт эмгэнэл, хууль сахиулагчдад талархал илэрхийлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ