Өмнөд Солонгос хүн амынхаа тооноос илүү вакцин худалдан авчээ
Өмнөд Солонгосын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагийнх мээдэлснээр БНСУ-ын Засгийн газар 56 сая хүнд зориулан коронавирусийн вакцин худалдан авах гэрээг байгуулсан гэнэ. Тус улс 52 сая хүн амтай бөгөөд ингэснээр БНСУ илүү вакцин авч нөөцлөхөөр болсон аж.
Эхний ээлжинд АНУ болон Баруун Европоос Өмнөд Солонгос руу вакцин нийлүүлэх юм байна. Модерна компани Өмнөд Солонгос руу нийтдээ 20 сая хүнд зориулсан вакцин нийлүүлэх бол АстраЗенека, Пфайзер компаниуд тус бүр 10 сая, janssen 6 сая хүнд тарих вакцин нийлүүлэх аж.
Мөн Өмнөд Солонгос Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын COVAX төсөлд оролцдог бөгөөд ингэснээр 10 сая хүндээ зориулж вакцин авах боломжтой гэнэ. Энэ оны нэгдүгээр улиралд вакцины эхний ээлж БНСУ-д нийлүүлэгдэх төлөвлөгөөтэй байгаа аж.
Олон нийтийн шахалтан дор БНСУ-ын Засгийн газар бүх нийтийн вакцинжуулалтыг аль болох хурдан эхлүүлэхийн тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ. Тус улсад явуулсан судалгаагаар хүн амын ихэнх нь вакцин тариулах төлөвлөгөөтэй байгаа хэмээн хариулсан байна.
Г.Бямбасүрэн shuud.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ