Оросын "Зөн билгийн тулаан"-ы түүхэнд анх удаа ах, дүү хоёр түрүүлэв

         Монголчуудын үзэх дуртай нэвтрүүлэг бол яалт ч үгүй Оросын "ТНТ" телевизийн "Битва экстрасенсов" буюу "Зөн билгийн тулаан" юм. Өнгөрсөн оны улиралд 13 хүн "цэнхэр гар"-ын төлөө өрсөлдсөнөөс Самара мужийн 22 настай зөн билэгтэн Олег Шепс хол тасархай түрүүлэв. 82,73 хувийн санал авсан түүний удаад Марьяна Романова(8,74 хувь), Максим Раппопот(4,44 хувь), Максим Фёдоров(4,09 хувь) орсон байна. Төсөл 2020 оны есдүгээр сарын 26-наас 12-р сарын 26-нд гурван сарын хугацаанд үргэлжилжээ. Олег Шепс нь Самара мужаас төрсөн гурав дахь ялагч бөгөөд өмнө нь түүний ах Александр Шепс 2013 онд аанай хол тасархай 88 хувь, Тольяттын шивээсчин Дмитрий Матвеев 2019 онд 33,5 хувийн саналаар ялсан аж. Дашрамд дурдахад уг төслийн түүхэнд анх удаа ах, дүү хоёр түрүүлсэн нь энэ юм.                                        
 "Зөн билгийн тулаан"-ы анхны улирал 2007 онд болоход Наталья Воротникова 86,61 хувийн саналаар ялсан түүхтэй.

No description available.
No description available.
No description available.
No description available.

No description available.
No description available.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ