Гайхамшигтай түүх


Португалийн оршин суугч Сандра Педра 37 насандаа хоёр дахь удаагаа жирэмсэн болсон байв. Эмч нар түүний энэ жирэмслэлт илүү их эрсдэлтэй гэдгийг анхааруулж байсан аж.
Сандра уушигны хатгалгаа тусч, зүрх нь өвдсөн байсан ч 37 насандаа дахин ээж болох хүсэлтэй байгаагаа хэлж байсан ч 2016 оны хоёрдугаар сард тархинд нь цус харважээ.
Image may contain: 2 people

Хоёрдугаар сарын 20-нд эмч нар Сандраг нас барсныг баталсан боловч дараагийн үйл явдал нь Португалийн эмнэлгийн түүхэнд онцгой үйл явдал болж, түүгээр тогтохгүй дэлхийд маш ховор тохиолдол болов.
Сандраг нас барах үед эмч нар сүүлчийн эхококардиограмын бичлэг хийснээр, ургийн амин чухал шинж тэмдгүүд хэвийг байгааг тогтоожээ.
Хүүхдийн зүрх хүчтэй цохилж, амьсгал хэвийн байсан нь эмч нарыг шоконд оруулсан байлаа.
Эмч нарын баг нийслэл хотын эрүүл мэндийн газарт судалгааны үр дүнг илгээхээр шийджээ. Үүний үр дүнд эмч нар, Сандрагийн гэр бүлийн хүсэлтээр хүүхдийг аврахын тулд жирэмслэлтийг хэвээр үргэлжлүүлэх арга хэмжээг авахаар тохиролцсон байна.
Мигуэл Анжел Фариагийн эхнэр Сандра-Педро хүүгээ гүйцэт төртөл өөрийн биеэрээ инкубатор болж, 107 хоног байсаар байв.
Аппарат хэрэгслийн тусламжтайгаар ургийн өсөлт хэвийн байж, өсөж томорсоор байлаа.
Сандра хүүгийнхээ амьд инкубатор болсон бөгөөд түүний бие махбодод дэмжлэг үзүүлэх, хоол тэжээлийн бодисын солилцоог нэмэгдүүлэхийн тулд өдөр шөнөгүй ажилласан 80 гаруй эмнэлгийн ажилтны багийн хувьд асар том сорилт болсон байна.
Тэд урагт ном уншиж өгч, байнга ярилцаж, эвийлж хайрлаж буйгаа хэлдэг байсан аж.
107 өдрийн дараа гайхамшиг тохиож, 32 дахь долоо хоногтой ургийг кесаров хагалгаагаар төрүүлж, үүний дараа бүх тоног төхөөрөмжийг салган унтрааж, эхийн биеийг нөхөр болон хамаатан саданд нь хүлээлгэн өгсөн юм.
Ээжийг ёс төртэй оршуулсан ч энэ эрхэм гавьяаг нь дэлхийн эр барих эмэгтэйчүүдийн шинжлэх ухаанд ёс төртэй бүртгэж авсан билээ.
Хүү одоо эрүүл саруул өсч байна.
Сайхан Уул.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ