Дээрхийн Гэгээнтэн Далай Лам:Өнгөрсөн бол өнгөрсөн. Өнөөдрөөс эхлэн илүү энэрэнгүй амьдрах болно хэмээн бодоорой
Мөн энэ завшааныг ашиглан Төвдийн нийт ард түмэндээ Шинэ оны мэнд хүргэе. Та бүхэн миний мэндчилгээг хүлээн аваад гадаад аливаа нөхцөл байдлаас үл шалтгаалан дотооддоо аз жаргалтай байгаа гэдэгт итгэлтэй байна.
Бид энэ өдөр өнгөрсөн жил зохистой, утга учиртай амьдарсан эсэхээ нягтлан тунгаах нь чухал юм. Та бусдад тусалсан эсэх, ядаж тэднийг зовоогоогүй гэдгээ нягтлан шалгаарай. Энэ бол хэрхэн утга учиртай амьдрах тухай юм.
Та зөвхөн амин хувиа хичээж, бусдыг өөртөө ашигласан бол зүй зохистой, утга учиртай амьдраагүй гэсэн үг. Хэрэв та утга учиртай амьдрахыг хүсвэл ирж буй шинэ он үүнийг эхлүүлэх хамгийн тохиромжтой цаг юм.
Өнгөрсөн бол өнгөрсөн. Өнөөдрөөс эхлэн энэ шинэ жилд миний гадаад төрх, овог нэр минь хэвээрээ байгаа ч би илүү утга учиртай, илүү энэрэнгүй амьдрах болно хэмээн бодоорой. Шинэ жилийн мэндчилгээгээр та бүхэнд үүнийг ойлгуулахыг хүссэн юм. Шинэ жилийн үдэшлэг зохиож хундагаа өргөн хэсэг хугацаанд аз жаргалтай байж болно.
Хэрэв уух зүйлээ хэтрүүлэн хэрэглэж бие биетэйгээ гар зөрүүлэхэд хүрвэл шинэ жилийн баяр сүйд болно.
Тэгэхээр бид шинэ жилээ амар амгалан тайван аядуу зөөлөн тэмдэглэх зүйтэй. Зөвхөн шинэ жилийн өдөр бус бүтэн жилийн турш амар тайван байхыг хичээгээрэй.
Энэтхэг, ХП, Дарамсала. 2021
СЭТГЭГДЭЛ БИЧИХ