Алан хядагчид 28 хүнийг хөнөөжээ

     Сирид өнгөрсөн оны 12-р сарын 29-нд зорчигч тээврийн автобусанд террорист халдлага болж, 28 хүн амиа алдан, 13 хүн шархдав. Халдлага мягмар гарагийн 16 цагийн орчимд Кабажеб суурингийн ойролцоох Дейр-эз-Зор-Пальмирын хурдны зам дээр болсон байна. Тус улсад дайн 2011 оноос үргэлжилж буй бөгөөд 2017 оны сүүлчээр Сири, Ирак дахь "Исламын улс" террорист бүлэглэлийг ялсан тухай зарласан юм. Зэвсэгт дайчдаас зөөвөрлөх ажиллагаа зарим газар үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр улс төрийн суурьшил, Сирийг сэргээн босгох, дүрвэгсдийг буцаах зэрэг асуудал хамгийн чухал байр суурь эзэлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ