У.Хүрэлсүх: “Хүүхдийн төлөө фонд”-ыг он солигдох мөчид дахин байгуулсандаа баяртай байна

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар "Хүүхдийн төлөө фонд" байгуулах шийдвэр гаргалаа.
Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр ”Хүүхдийн төлөө фонд”-ыг байгуулах саналыг хэлэлцэн дэмжсэн. 1972 оны 12-р сарын 22-ны өдөр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 30 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдийн төлөө фонд”-ыг дахин сэргээн байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Монгол төрийг 44 жил удирдсан Юмжаагийн Цэдэнбал даргын гэргийн Цэдэнбал Филатовагийн санаачилгаар анх байгуулагдсан Хүүхдийн төлөө фондыг он солигдох энэ мөчид дахин байгуулсандаа баяртай байна.

Фонд байгуулагдсанаасаа хойш зургаа долоохон жилийн хугацаанд Найрамдал зуслан, Гэрлэх ёслолын ордон, Хүүхдийн ордон, Залуучуудын ордон, өнчин хүүхдийн асрамжийн газар, “Туяа” ресторан, Төв бассейн, Хүүхдийн сүүний үйлдвэр, Хүүхдийн төв номын сан, Залуу техникчдийн ордон зэрэг хүүхдийг хүмүүжүүлэх, сургах, эмчлэн эрүүлжүүлэх олон байгууллагыг байгуулсан түүхтэй.

Хүүхдийн төлөө фонд байгуулснаар хүүхдийн төлөө олон сайхан бүтээн байгуулалтын ажил хийнэ гэж итгэж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ