Ростов-на-Донугийн амьтны хүрээлэнд 32 жилийн дараа цагаан бамбарууш төрөв
Ростов-на-Дону хотын захиргааны дарга Алексей Логвиненко инстаграм хуудсандаа энэ явдлыг "шинэ жилийн гайхамшиг" гэж нэрлээд, амьтны хүрээлэнд зочлогсод бамбаруушийг хавраас харах боломжтойг батлав. Түүний дурссанаар 2012 онд Чехийн Брно хотын амьтны хүрээлэнд төрсөн Комет хоёр жилийн дараа Ростов-на-Донуд ирсэн бол "нөхөр" Айон нь 2019 оны эхээр Ижевскийгээс иржээ. Олон улсын болон ОХУ-ын Улаан номд орсон цагаан баавгайн тоо толгой дэлхий даяар 20-25 мянга байдгаас 7.000 орчим нь Орост. Тус улс эо амьтныг агнахыг 1957 онд хориглосон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ