Арван сая гаруй оршин суугч цахилгаангүйдэв

 Мексикт өчигдөр арван сая гаруй оршин суугч түр хугацаагаар цахилгаангүй байсан тухай тус улсын Цахилгаан, эрчим хүчний үндэсний комисс мэдээлэв. Орон даяар эрчим хүчний систем дэх давтамж буурснаас осол гарсан ба доголдлыг нэн даруй арилгасан аж. Тодруулбал хоёр цаг хүрэхгүй хугацаанд эргэж хэвийн байдалдаа оржээ. Эрчим хүчний хангамжийг 100 хувь сэргээсэн ба одоогоор цахилгаан тасарсны улмаас хохирогчдын талаар мэдээлэл ирээгүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ