Я.Содбаатар: Баянзүрхийн эмнэлгийн голомтыг хумихад илүү анхаарах чиглэл өгсөн
Тэрбээр "Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Дархан-Уул аймгаас бусад аймагт эрүүл бүсэд шилжиж байна. Тиймээс аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжүүлсэн хугацааг гуравдугаар сар дуустал тогтоох санал гаргасан. Мөн хилээр нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан хугацааг гуравдугаар сарыг дуустал сунгалаа. Мөн нийслэлд эрт илрүүлэг, идэвхтэй тандан судалгаа хийх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үүрэг даалгавар өгсөн.
Хамгийн эрсдэлтэй бүс болох эрүүл мэндийн салбар, хил гаалийнхан, худалдаа үйлчилгээнийхэн, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэдийн дунд тандан судалгаа хийх ажлыг эрчимжүүлэх чиглэл өгсөн.
Цаашид АШУҮИС, дүүргийн эмнэлгүүдэд PCR шинжилгээний аппарат суурилуулж, шинжилгээний хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Эмнэлгүүдэд халдвар голомтлон тархах асуудал гарч байгаа учраас тус салбарын халдвар хамгааллын дэглэмийг сайн сахиулах, нөөц бололцоогоор хангах чиглэл өгсөн.
Мөн Баянзүрхийн эмнэлгээс гаралтай голомтыг хумих чиглэлд үйл ажиллагаагаа илүү чиглүүлэх үүрэг даалгавар өгсөн" гэлээ. Уг саналыг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ