Р.Абрамовичийн хөрөнгө 1,33 тэрбумаар өсөв
"ОХУ-ын шилдэг бизнесменүүдийн аравт орсон Лондоны "Челси" багийн эзэн Роман Абрамовичийн хөрөнгө 1,33 тэрбум доллараар өслөө" гэж "Форбс" сэтгүүл мэдээллээ. Тус сэтгүүл нэрт бизнесмений хөрөнгийг 13,694 тэрбум доллар гэж тооцжээ. Сануулахад Роман Абрамович 2003 онд "Челси"-г худалдаж авсан ба багийнх нь амжилт богино хугацаанд ахиж, хоёр жилийн дараа тухайн үеийн ирээдүйтэй, залуу дасгалжуулагч Жозе Моуриньогийн удирдлага дор улсынхаа аварга болсон аж. Үүнээс хойш эл баг премьер лигт дахин дөрвөнтөө түрүүлж, 2012 онд Аваргуудын лигийн цомыг өргөсөн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ