Д.Марадонад задлан шинжилгээ хийжээ

              Аргентины домогт хөлбөмбөгч Диего Марадона өнгөрсөн сарын 25-нд 60 настайдаа таалал төгссөн билээ. Тэгвэл бурхан болоочийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр мансууруулах бодис болон согтууруулах ундаа илэрсэнгүй. Үүний зэрэгцээ алдарт хөлбөмбөгч маань сэтгэл хямралын эсрэг эм ууж байсан нь шинжилгээгээр тогтоогджээ. Тиймээс Д.Марадонагийн үхлийн шалтгаан зүрхний архаг дутагдалд орсноос үүссэн уушигны цочмог хаван байсныг мөрдөн байцаагч нар тэмдэглэсэн аж. Мөн талийгаачийн зүрх хэвийн  хэмжээнээс хоёр дахин их буюу 503 гр жинтэй байсан гэнэ. Мөрдөн байцаагч Лаура Капра, Ком Ирибаррен, Патрицио Феррари нар Д.Марадонаг үхлээс урьдчилан сэргийлж болох байсан эсэхийг тогтоохоор ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ