ЧУУЛГАН: Нийт 32 мянган иргэн ХАЛДВАР авна гэж тооцоолж, бэлтгэлээ хангажээ

УИХ-ын өнөөдрийн /2020.12.24/ үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар "Монгол Улсын нийт хүн амын нэг хувьд нь халдвар тархана гэх тооцоо хий гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж өгсөн. Өөрөөр хэлбэл, нийт 32 мянга гаруй хүн халдвар авах, тэдний 4000 гаруй нь эмнэлгийн үйлчилгээ авах тооцоо, судалгаа хийсэн. Улмаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна" гэж тодотголоо.

Улаанбаатар хотод 4600 орыг дэлгэх боломжтой гэдэг мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өгч байна. Харин улсын хэмжээнд 5600 гаруй орыг дэлгэх боломжтой гэх төлөвлөгөө тооцоо гаргажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ