Усан үзмийн хальс, иш, үрээр хийсэн Pioneers Zero-Waste пүүз
Лондон хотод байрладаг Pangaia компани усан үзмийн хальс, иш, үрээр хийсэн Pioneers Zero-Waste пүүзээ танилцууллаа. Мөн гутлын хоншоор, улыг дахин боловсруулсан материалаар хийдэг. Цагаан ба хар өнгийн пүүз нь хөнгөн, удаан эдэлгээтэй байдаг. Эдгээр нь спорт болон өдөр тутмын хувцаслалтад тохиромжтой бөгөөд эхний багцыг үйлдвэрлэхэд дарсны үйлдвэрлэлийн 6.5 тэрбум литр хог хаягдал ашиглагджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ