Илон Маск 24 цагийн дотор бараг 9 тэрбум доллар алдлаа
"Space X ба Tesla" компанийн ерөнхийлөгч Илон Маск "Forbes" сэтгүүлийн өнөө цагийн тэрбумтнуудын жагсаалтад нэг байр ухрав. Өмнө нь хоёрдугаарт орж байсан түүний хөрөнгө "Tesla"-гийн хувьцааг S ба P 500 индекст оруулсны дараа 8,8 тэрбум доллараар буурлаа. Эл сэтгүүлийн судалгаагаар анх 12-р сарын 9-нд уг жагсаалтын дэд байрт эрэмбэлэгдсэн тэрээр уг байраа хоёрхон долоо хоног хадгалжээ. Түүний хөрөнгө 144,9 тэрбумаар үнэлэгдсэн аж. "Tesla"-гийн хувьцааны уналтыг өмнөх нисэлт буюу өсөлтийн дараах коррекцоор тайлбарлах бөгөөд коронавирусын шинэ омогтой холбоотойгоор эрсдэлийн фон дээрх дэлхийн зах зээлийн ерөнхий хандлагаар тайлбарлагдана.
Дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг "Amazon"-ы Жефф Безос тэргүүлж, фэйсбүүкийг үндэслэгч Марк Цукерберг удаалан, "Louis Vuitton Moet Hennessy"-гийн ерөнхийлөгч Бернар Арно, "Майкрософт"-ын Билл Гейтс нар дөрөв, тавд эрэмбэлэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ