Дэлхийн хамгийн өндөр настай хулсны баавгай нас эцэслэжээ
Дэлхийн хамгийн өндөр настай Шин Син хэмээх хулсны эм баавгай БНХАУ-ын Чунцин хотын амьтны хүрээлэнд нас эцэслэв. Энэ жил 38 нас хүрсэн нь хүний 130 настай дүйцэх аж. Олон эрхтний дутагдалд орсон нь үхэлд хүргэсэн бөгөөд 36 бамбарууш төрүүлсэн түүнийг "баатар ээж" хэмээн нэрлэдэг байжээ.
1982 оны зун Сычуань мужийн Баосин дахь дархан цаазат газар төрсөн Шин Син пандаг нэг настайд нь Чунцины амьтны хүрээлэнд аваачжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ