"Чамайг даа" хүүхэлдэйн киноны "аав" таалал төгсчээ
Монголчууд ЗХУ-ын хүүхэлдэйн кинонуудын үзэх тун дуртай. Тэр тусмаа чоно, туулай хоёрын адал явдлын тухай өгүүлдэг "Чамайг даа"-г ёстой л найман настай балчраас наян настай буурлууд хүртэл мэдэх биз. Тэгвэл уг хүүхэлдэйн киноны зохиолч Александр Курляндский 82 насандаа даваа гарагт өглөө эрт нас нөгчжээ. Түүнээс коронавирусын халдвар илрээгүй бөгөөд хорт хавдрын улмаас хорвоог орхисон аж. Өмгөөлөгч Светлана Верхоглядовагийн мэдэгдсэнчлэн урт удаан хугацаагаар өвдсөн түүний оршуулга 12-р сарын 23-нд буюу маргааш болох гэнэ. "Гайхамшигт Гоша", "Үрэлгэн тоть буцаж ирсэн нь" хүүхэлдэйн кинонд ажилласан тэрбээр 1988 онд ЗСБНХУ-ын төрийн шагнал хүртэж, 2007 онд ОХУ-ын гавьяат жүжигчин цолоор шагнуулсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ