Загвар өмсөгч Дарья Жукова гурав дахь хүүхдээ хүлээж байна

 ОХУ-ын тэрбумтан Роман Абрамовичийн эхнэр асан загвар өмсөгч Дарья Жукова хоёр дахь нөхөр, Испанийн тэрбумтан Ставрос Ниархосоосоо бие давхар болсон гэнэ. Тэдний хайр дурлалын романс 2017 онд олонд ил болсон ба хосууд жилийн дараа сүй тавьсан байна. "Page Six" сэтгүүлд бичсэнээр орчин үеийн урлагийн "Гараж" музейг үндэслэгч бүсгүй, Грекийн хөлөг онгоцны эзний удмаас бие шалтгаантай болсныг тэдний ойрын эх сурвалж баталсан аж. Тэд энэ оны нэгдүгээр сард Санкт-Мориц хотод 300-гаад зочин уригдсан тансаг хурим хийжээ. Зочдын дунд гүнж Беатрис, жүжигчин Кейт Хадсон, Сара Фостер, загвар өмсөгч Келли Сойер, загвар зохион бүтээгч Жейми Мизрахи, Жейн Мейер нарын алдартнууд байсан юм.                                               
Дашрамд дурдахад Дарья Жукова гурав дахь хүүхдээ хүлээж байгаа бол Ставрос Ниархосын хувьд анхных. Халуун цуст испани эр Линдси Лохан, Пэрис Хилтон, Жессика Харт нарын Холливудын үзэсгэлэнт бүсгүйчүүлтэй дотно харьцаатай байсан ч хэнтэй нь ч гэр бүл болоогүй билээ. Загвар өмсөгч орос бүсгүй 2008 онд Роман Абрамовичтой гэрлэж, есөн жилийн дараа салжээ. Тэд Лея хэмээх охин, Аарон-Александр гэдэг хүүтэй билээ.
No description available.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ