"Евгений Онегин" найраглалыг бамбара хэлээр орчуулж байна
Оросын алдарт зохиолч Александр Пушкины "Евгений Онегин" найраглалыг африк үндэстний бамбара хэлээр Амината Сиссоко хэмээх мали бүсгүй орчуулж байгаа аж. ОХУ-д Пенза мужийн түүх, филологийн тэнхимийг 2020 онд төгсөөд нутагтаа эргэж очсон тэрээр орос хэл, сонгодог уран зохиолд маш дуртай нэгэн юм. А.Пушкин, М.Лермонтов, Л.Толстойн зохиол бүтээлүүдэд тун ч хорхойтой тэрээр орос зохиолчдын бүтээлийг Малид дэлгэрүүлэхийг хүсэж байгаа тул тэнд амьдардаг бамбарачуудын хэлээр орчуулж эхэлсэн байна. "Евгений Онегин"-ийг орчуулж буй энэ бүсгүй дараа нь Оросын сонгодог зохиолуудыг нутаг нэгтнүүддээ хүртээл болгохыг хүсэж буй.
Дашрамд дурдахад өмнө нь Storytel сервисийн мэргэжилтнүүд хилийн чанадад хамгийн алдартай орос зохиолчдыг шалгаруулахад Федор Достоевский тэргүүлжээ. Тэдний судалгаагаар нэрт зохиолчийн сонсдог номуудыг гадаадад 2020 онд хамгийн их сонссон гэнэ. Түүний удаад Лев Толстой, Михаил Булгаков нар орсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ