Ковид19-ын дахин мутацанд орж өөрчлөлтөнд орсон вирус илэрлээ

Халдварт өвчинтэй тэмцэх газрын тайлбарыг үндэслэвэл "Английн зүүн өмнөд хэсэг болох Кент хотын орчмоор маш хурдтай тархаж буй ковид19-ийг судалсаны үр дүнд 1100 гаруй хүнээс коронагийн дахин өөрчлөлтөнд орсон бүтэц бүхий вирус илэрсэн нь тогтоогдсон" гэлээ. Өмнөх ковид19 вирусээс 70% илүү хурдтай тархах чадвартай гэж үзжээ.
Вирусын өөрчлөлтийн талаар "Спайк уурагт хэд хэдэн өөрчлөлт гарсан" гэсэн бөгөөд "ДЭМБ-ын мэдээлсэнээр, тэр доторх 501 дахь амин хүчил аспарагинаас тирозин болж өөрчлөгдөн, 60- 70 дах болон 144-145 дах нь алга болсон бүтэцтэй байх магадлалтай" гэж тайлбарлалаа.
BBC мэдээллийн хэрэгсэлийн мэдээлсэнээр, Английн засгийн газар Лондон хот болон английн зүүн өмнөд хэсгээр ковид19-ийн өөрчлөгдсөн вирус хурдтай тархангуут үүнийг албан ёсоор ДЭМБ-т мэдээлж, нийслэл Лондонгийн ойр хавийг яаралтай хааж хатуу хориг тогтоох арга хэмжээг хэрэгжүүлсэн гэлээ.
Улам их судалгаа шинжилгээ шаардлагатай ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ