Ираны Жоли, зомби Жоли хэмээн алдаршсан Табар Сахар 10 жилийн хорих ялаар шийтгүүлжээ
Ираны Жоли, зомби Жоли хэмээн алдаршсан Табар Сахар 10 жилийн хорих ялаар шийтгүүлжээ.
Түүнийг баривчлан нэг жил болж байгаа бөгөөд Ираны шоронд ковид19 ихээр халдварлаж охин одоо коронавирусийн халдвараар өвдөөд байгаа аж.
Түүнийг хижаб зүүхээс татгалзсан, 50 удаа гоо сайхны мэс засалд орсон, 38 кг турсан худал мэдээлэл цацсан гэж түрүү жилийн 10 сард баривчилсан байна.
Инстаграмд өөрийн зургуудыг байршуулсан охин өөрийгөө Зомби Жоли гэж нэрлэн Холливудын алдарт жужигчин Анжелина Жолийг гутаан доромжилсон гэж бас үзэж байгаа аж.
Түүний түүх дэлхийн өнцөг булан бүрт тархжээ. Тэрээр өөрийн шүтээн, Анжелина Жолигийн танигдахын аргагүй өөрчлөгдөн буй талаар уншсан учраас түүнийг дуурайн өөрчлөгдөх хүсэлтэй байсан юм.
Тун удалгүй барууны бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр Иран охин Сахар Табар, гоо сайхны 50 хагалгааны дараа ийм болсон хэмээн мэдэгджээ.
Зарим хүмүүс эргэлзэж, янз бүрийн зурган дээрх хацар, хамар нь өөр өөр байгааг анзаарчээ.
Сахар Instagram-д хоёр хуудастай байсан юм. Тэр хоёр хуудсандаа ижил зургаа тавихаас өмнө график дизайнаар нэг сонголтыг сайн хийдэг байсан аж
Тэрбээр зургаа нийтлүүлэхээс айдаггүй болохоор янз бүрээр хувирсан царайтай зургаа тавьж эхлэжээ. Зарим будалт дээр хамран дээрээ наалт нааж гажиг царайтай болсоор байв.
Нэг зурган дээрээ хамар нь өргөн, эсвэл ээтгэр шонхойлгосон нь бусдын анхаарлыг татах үндэс болсон мөн өөртөө маш сэтгэл хангалуун болдог гэв. Уруулын тухай хүссэн үр дүндээ хүрэхийг хичээсэн ч Жоли шиг тансаг уруулыг яагаад ч дуурайж чадахгүй байв. Сахар охин зарим үед "Үхдэл-сүйт бүсгүй" мэт харагддаг байна.
Ираны охины үл бүтэх гашуун дүр алдар хүндэд хүрч тэр даруй 50 мянган хүн Instagram-хуудсанд зочилжээ. Гэсэн хэдий ч энэ алдаршилт өөрт нь таалагдсангүй.
Түүний нэг бичлэгт:
"Сайн байна уу, намайг өөрчилсөн гоо сайхны хагалгааны үнэнг хэлье Гадаадын хэд хэдэн вэбсайтад бичсэнээр, намайг 50 гаруй мэс засалд орсон гэв.
Гэхдээ хэд хэдэн үйлдэл хийсэн гэж хэлмээр байна. Тэд XVIII зуунд амьдарч буй мэт технологийн тухай, эсвэл нүүрний будалтыг, яагаад ийм их гайхсан юм бол гэж бодож байна. Би 19 настай охин шүүдээ"
Дашрамд хэлэхэд энэ бичлэг аль хэдийн устгагдсан бөгөөд өөрийнх нь хуудас хаагдсан байна.
Одоо үлдсэн Instagram хуудсын шүтэн бишрэгчид 70 мянгад хүрчээ.
Түүний гайхалтай харагдах байдал нь үндсэндээ сайн хувиргалт болон Photoshop-ийн үр дүн байсан юм.
СайханУул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ