Арванхоёрдугаар сарын 25-30-нд НИЙТ НУТГААР хүйтэрнэ
Арванхоёрдугаар сарын 25-30-ны өдрүүдэд нийт нутгаар хүйтний эрч чангарч, Хангай, Хэнтий нурууны орчмоор эрс хүйтрэх магадлалтай байна.
Иймд айл өрх, иргэд
- Хэрэв галлагаатай байр, гэрт амьдарч байгаа бол шаардагдах түлшээ нөөцөлж бэлтгэх,
- Хэрэв цахилгаанаар халдаг байранд амьдарч байгаа бол онцгой нөхцөлд цахилгааны хязгаарлалт хийгдэхээс урьдчилан сэргийлж, түр хугацаанд дулаанаа хэвийн хадгалах боломжит хувилбарыг бодож, тооцсон байх,
- Эзэнгүй үлдээсэн байр, байшингаа эргэж тойрон халаалтын систем нь хэвийн байгаа эсэхийг шалгаж байх,
- Дулаан гараажгүй, гадаа хонуулж байгаа автомашинаа сайтар хучих, хучлагаа бэлтгэх, автомашинаа зай хураагуурыг гэртээ оруулж хонож байх,
- Дүүргийнхээ эрчим хүчний байгууллагаас гаргаж буй анхааруулга, сэрэмжлүүлэг, аливаа шуурхай зар мэдээг анхааралтай үзэж, шалгаж байх,
- Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг өдөр тутамд үзэж, сонсож байх,
- Бага насны хүүхдүүддээ дулаан хувцаслаж, огцом хүйтэрсэн өдрүүдэд гадуур явуулахгүй байх, өдөртөө халуун аарц, чацаргана өгч ханиад томуу тусахаас сэргийлэх,
- Цаг агаар хүйтрэх өдрүүдэд зайлшгүй шаардлагатай бус нөхцөлд хөдөө орон нутгийн замд, түүний дотор шөнийн цагаар зорчихгүй байхыг анхаараарай!
Эх сурвалж: Хан-Уул дүүргийн Шуурхай штаб
СЭТГЭГДЭЛ БИЧИХ