Энэтхэгт коронавирусээр халдварлагсдын 95 хувь эдгэжээ

  Энэтхэгт коронавирусээр халдварлагсдын 95 хувь эдгэжээ .Тус улсад өчигдөр коронавирусээр халдварласан тохиолдол 22.890-ээр нэмэгдэв. Ингэснээр 9,979.447 хүнд цар тахал илэрсэн байна. Мөн өдөр 338 хүн нас барснаар дэлхий дахиныг нөмөрсөн эл өвчин 144.789 хүний амийг авч одоод буй аж. Харин 31.087 тохиолдол эдгэснээр нийт 9,520.827 хүн уг өвчний халдвар авсан ч эдгэжээ. Энэ нь бүх халдварлагчийн 95 хувь гэсэн үг юм. Одоогийн байдлаар 313.831 хүн эмчилгээнд хамрагдаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ