Э.Макрон коронавирусээр халдварлажээ
Францын ерөнхийлөгч Эмануэль Макрон COVID-9-ийн халдвар авсан нь батлагдсан байна. Энэ талаар өөр ямар нэг мэдээлэл байхгүй аж. Тус улсын 25 дахь ерөнхийлөгч тэрээр 2017 оны тавдугаар сарын 14-нөөс төрийн тэргүүнээр ажиллаж буй. Хэдэн хоногийн дараа 43 нас хүрэх Э.Макрон 1977 оны 12-р сарын 21-нд мэндэлсэн бөгөөд 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд "Үндэсний фронт" намын Марин Ле Пентэй өрсөлдөж, 66 хувийн саналаар ялсан билээ. Францад 2,427.316 хүн коронавирусээр халдварлаж, 59,619 хүн нас баран, 181,506 хүн эдгээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ