Кени эрийг есдүгээр сарын 11-нийх шиг халдлагад бэлдсэн хэмээн буруутгав
АНУ-ын хууль сахиулагчид кени эрэгтэйг 2001 оны есдүгээр сарын 11-нийхтэй төстэй халдлага үйлдэхээр төлөвлөсөн хэмээн буруутгаж байна. Манхэттений прокурорын газрын мэдээллийг "Нью-Йорк Таймс" сонин эш татан өчигдөр буюу лхагва гарагт мэдээлэв. Удахгүй ял сонсох гэж буй тэр эр олон улсын алан хядах "Аль-Кайда" бүлгийн нэг хэсэг болох Сомалийн "Аш-Шабаб" бүлэглэлд харьяалагддаг гэнэ. Жилийн өмнө Найробигийн нэгэн зочид буудалд бүлэглэлийнх нь толгойлогч мөнөөх эрд халдлагад бэлтгэх үүрэг даалгавар өгсөн бололтой. Филиппинд 2016 онд нисэхийн сургуульд сурч, нисэгчийн үнэмлэх авахад шаардлагатай шалгалтуудыг амжилттай давсан кени эр иргэний нисэх онгоц хулгайлах арга судалж, АНУ-ын томоохон хотуудын нэгийнх нь өндөр барилга байгууламжийн аюулгүй байдлын систем дэх алдаануудын талаарх мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Түүнийг 2019 онд Филиппинд баривчлаад, АНУ-д аваачсан ч буруугаа хүлээгээгүй гэнэ. Ойрын хугацаанд кени эрийг яллах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ