Өнгөрсөн оны мөн үеийнхтэй тэнцэх цахилгаан, дулааны хэрэглээг төр дааж, үлдсэнийг нь иргэд төлөхөөр боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг танилцуулж байна.     
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Цар тахалтай холбоотой эдийн засгийн хүндрэлийг даван туулахад иргэд, ААН-д дэмжлэг үзүүлэхээр цахилгаан, эрчим хүч, ус, дулаан, ус тогны мөнгийг төрөөс даахаар болсон. Үүнтэй холбоотой журам гарлаа. Цахилгаан эрчим хүч, уурын төлбөрийг тэглэхтэй холбоотой энэ хугацаанд өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан дулаантай тэнцэх төлбөрийг төр дааж, зөрүүг иргэд өөрсдөө төлөхөөр боллоо. Айл өрхүүдийн хувьд 678 мянган өрх энэ хөнгөлөлтөд хамаарна. Бид тогтоол гарах үед эрсдлийг тооцож байсан ч хэрэглээг ийм их нэмэгдэнэ гэж бодоогүй. 2-3 дахин нэмэгдсэн. Шинэ хэрэглэгчийн хувьд хэрэглээг тооцдог аргачлалын дагуу тооцох тул хүндрэл гарахгүй гэж тооцож байна" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ