Д.Ганбат: Тог, ус, дулаан, хогны төлбөрийг тэглэх боломжийг АН олгосон

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл өгөв. Тэрбээр "Өнөөдрийн хурлаар дөрвөн асуудал хэлэлцлээ. Мөн Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар ярилцаж, дүгнэлт өглөө. Иргэдийн хэрэглээний эрчим хүч, ус, дулааны төлбөрийг тэглэсэн Засгийн газрын шийдвэрийг зөв зүйтэй гэж байна. АН-ын бүлэг, Ерөнхийлөгчөөс удаа дараа шаардсан зүйлийг хийлээ. Гэхдээ нөхцөл боломжийг олгосон нь манай Ардчилсан нам. 2012-2016 онд АН эрх барихдаа "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас авч, 100 хувь эзэмшдэг болсноор үр шимийг нь нийтээрээ хүртэх боломжтой болсон. Цаашдаа цахилгаан, дулааны хангамж дордох ёсгүй. Үүнд Засгийн газар анхаарч ажиллах ёстой шүү. Энэ хүнд хэцүү үед тусламжаас хоцорсон хүмүүс байна. Малчид, орон нутгийн иргэд байна. Малчид, орон нутгийнхан шахмал түлшийг 75 хувь бууруулж авах нь зөв. Засгийн газар орон нутгийн иргэдэд үзүүлэх дэмжлэгийн талаар хэлэлцэнэ гэсэн. Энэ шийдвэрийг хүлээж байна" гэсэн юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ