БНСУ-д өнөөдөр коронавирус халдварын 1030 тохиолдол шинээр бүртгэгдлээ
БНСУ-д өнөөдөр коронавирус халдварын 1030 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Ингэснээр 328 хоногийн дараа хамгийн их тохиолдол бүртгэгдсэн болж байна. Мэргэжилтнүүд цаашид ч халдварын тоо эрчимтэй нэмэгдэнэ хэмээж байгаа юм. Засгийн газрын зүгээс өнөөдөр яаралтай хуралдаан зарлан нийгмээс зай барих 3-р түвшинд шилжих асуудлаар хэлэлцэнэ. Маргаашнаас эхлэн Сөүл хот болон ойр орчмын хотуудад 150 шинжилгээний хэсэг байгуулан иргэдийг үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулна. Солонгост халдварын тархалт эрчимтэй нэмэгдсэнээс үүдэн эмнэлгийн орны хүрэлцээ муу байна. Одоогоор 500 гаруй коронавирусын халдвартай хүн эмнэлгийн ор хүлээн гэрээр эмчилгээ авч байгаа юм. БНСУ-д өнөөдрийн байдлаар нийт 42766 хүн халдвар авснаас 31814 хүн эдгэн гарч, 580 хүн нас бараад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ