Засгийн газар хуралдаж, Ерөнхий сайд мэдээлэл хийнэ

Засгийн газар өнөөдөр/2020.12.13/ 12:00 цагт ээлжит бусаар хуралдана. Хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй байна. Хуралдааны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтэд хандаж мэдээлэл өгөх талаар ЗГХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээлсэн.

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хөл хориог сулруулах шийдвэрийг гаргасан билээ. Энэ хүрээнд маргаашнаас эхлэн зарим үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг нээхээр болсон. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бид эргэн мэдээлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ