Сөүл хотод тогтоосон онцгой байдлын түвшинг 28-ныг хүртэл хэвээр үлдээнэ
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвөөс өнгөрсөн 11-р сарын дунд үеэс хойш өдөр бүр халдварын 600 гаруй тохиолдол шинээр гарч байгаа талаар мэдээлж байна. Үүнтэй холбоотойгоор Сөүл, Кёнгги аймаг, Кавандо хотод онцгой байдлыг 12-р сарын 28-ны өдрийг хүртэл 2.5-р шатанд байлгахаар болжээ.
Гол голомт болсон Сөүл хотын эмнэлэгүүдийн коронавирусын халдвар авсан өвчтөнүүдэд зориулсан өрөөнүүд дүүрч хотын захиргаанаас нэмж өвчтөн хүлээн авах байр гаргахаар ажиллаж байгаа ба хүлээн авах байр бэлдсэн ч сувилагч зэрэг ажиллах хүч, багаж техникийн хүрэлцээ муу байгаа аж.
Тус улсын ЗГ-ын Хорио цээрийн алба АНУ-ын AstraZeneca вакцин үйлдвэрлэх эрхийн гэрээг байгуулж, олон нийтийг вакцинжуулж эхлэх хугацааг 2021 оны 2-3-р сар гэж тооцоолж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ