Жо Байден, Камала Харрис хоёрыг "Оны хүн"-ээр шалгарууллаа

       Алдарт "Time" сэтгүүл жил бүрийн 12-р сард "Оны хүн"-ээ шалгаруулдаг уламжлалтай. "Оны хүн"-ийг 1927 оноос шалгаруулж эхэлсэн тус сэтгүүл энэ жил хоёр хүнийг онцолжээ. Эхнийх нь сарын өмнө улсынхаа 46 дахь тэргүүнээр сонгогдсон 76 настай Жо Байден, нөгөөх нь 49 дэх дэд ерөнхийлөгчийн албыг ирэх сарын 20-нд авах 56 настай Камала Харрис юм. 
No description available.
Дашрамд дурдахад Жо Байдентэй удахгүй ерөнхийлөгчийн албаа өгөх Дональд Трамп, халдварт өвчний мэргэжилтэн Энтони Фаучи болон коронавирусын тархалтын үеэр хүмүүсийг аврахын тулд амь насаараа дэнчин тавьсан эмнэлгийн ажилчид өрсөлдсөн аж. Сануулахад ноднин "Time" сэтгүүл "Оны хүн"-ээр дунд сургуулийн 16 настай швед охин Грета Тунбергийг шалгаруулсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ