Далайн дээрэмчдийн ээлжит халдлага
"Гвинейн буланд хөвж байсан Мальт улсын далбаатай хөлөг онгоцонд далайн дээрэмчид халдлаа" гэж далайн аюулгүй байдлын "Dryad Global" фирм твиттер хуудастаа мэдээлэв. Бямба гарагийн өглөө Нигерийн боомт хот Лагосоос урагш далайн 220 милийн зайд химийн тээврийн "New Ranger" хөлөг онгоц руу дайрсан далайн дээрэмчид довтолсон байна. Тэд хөлөг онгоцон дээр, харин багийнхан нэг өрөөнд байгаа аж. Уг усан онгоц өмнө нь 2011 оны зургаа, есдүгээр сард, 2015 оны нэгдүгээр сард халдлагад өртөж байжээ. Өнгөрсөн 11-р сарын 30-нд далайн дээрэмчид Гвинейн булан дахь химийн шингэн бодис тээвэрлэгч "AGISILAOS" усан онгоц руу дайрч, багийн гишүүдээс нь орос, румын, филиппин дөрвөн далайчинг хулгайлсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ