COVID-19: Хоёр хоногт нэг сая хүнээс халдвар илэрчээ
“Дэлхий дахинд коронавирусийн халдвар нэлээд эрчтэй тархаж байна. Тухайлбал өнөөдрийн байдлаар 218 улс оронд 66.4 сая хүн коронавирусийн халдвар авсан. Цар тахал дөнгөж эхэлж байхад 3 сарын хугацаанд нэг сая хүн халдвар авлаа гэж ярьдаг байсан бол одоо ердөө хоёр хоногт нэг сая хүн шинээр коронавирусийн халдвар авч байна. Хоногт 500 мянга гаруй хүн коронавирусийн халдварыг шинээр авч байна" гэв.
Тэрээр Австрали Улсын Мельбурн хотын өвчлөлийн хариу арга хэмжээг жишээ болгон танилцуулсан юм. Тус хотод өвчлөл намдаж байсан ч буудалд байсан нэг хүний хариуцлагагүй үйлдлээс болоод зургадугаар сард дахин дэгджээ. Энэ дэгдэлтээс харж байхад нэг гарсан дэгдэлт багадаа гурван сар үргэлжилсэн байна. Тус мужийн засаг захиргаанаас олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэ аж. Үүнд, хатуу хөл хориог тогтоосон. Нийт иргэдийг гэрээсээ гарахыг хатуу хоригложээ. "Нэг гэр бүлээс нэг хүн аптек, эмнэлэг, хүнсний дэлгүүр явдаг зарчим хэрэгжүүлсний үр дүнд өвчлөлийн голомтыг богино хугацаанд цомхтгож чадсан гэж дэлхийн олон судлаачид үзэж байгаа. Хүний бөөгнөрөл үүсгэхгүй болгон хавьтлыг богино хугацаанд илрүүлж, үйлчилгээний ажилчдыг өргөн хүрээнд хамруулж, эерэг гарсан хүмүүсийг гэрт нь болон тусгаарлах байранд байлгасан. Тухайн мужийн засаг захиргаанаас гаргасан шийдвэрийг ард иргэд нь сайн биелүүлсэн учир дэгдэлтийг богино хугацаанд таслан зогсоосон.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ